6 Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.
6 Тэдний өмнө хүмүүс түгшин Бүгдийн царай хувхайрна.
Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Би Таны зарлигуудыг мартдаггүй.
Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.
Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?
Миний ард түмний охины хугарлын төлөө би хугарсан байна. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.
Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов. Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.
Тэр хоосорсон байна! Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ. Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.
Тэнд арслангуудын нүх, залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж, тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.