24 Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.
24 Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно.
Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.
Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун. Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн. Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна.
Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж, толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.
Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна.
Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна.
ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж, бүх толгод алга болох өдрүүд ирж байна.
Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.