Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 2:18 - Ариун Библи 2004

18 Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж, Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Дараа нь ЭЗЭН газраа чандлан, Ард түмнээ өрөвдөнө.

Onani mutuwo Koperani




Иоел 2:18
19 Mawu Ofanana  

Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ.


Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.


Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.


Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.


Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч, өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно.


Та тэнгэрээс доош харж, Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.


Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан —Ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Сионы төлөө хэтэрхий хартай байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна”.


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.


Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.


Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa