Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 2:12 - Ариун Библи 2004

12 ЭЗЭН тунхаглаж байна. “Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн!

Onani mutuwo Koperani




Иоел 2:12
39 Mawu Ofanana  

Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ.


Та тэнгэрт сонсон, Өөрийн боолуудын болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Та Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаарай.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Учир нь ЭЗЭН Мосед “Израилийн хөвгүүдэд «Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ» гэж хэл” хэмээн айлдсан юм.


Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”. Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.


Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ.


ЭЗЭН ийн тунхаглаж байна. “Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир. Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,


мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас, үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно”.


Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.


Тийм учраас өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ.


Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.


Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.


Тэд түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” хэмээн тунхаглаж байлаа.


ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.


Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин, —Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa