Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 1:4 - Ариун Библи 2004

4 Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж, сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж, мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Авгалдайн үлдээснийг царцаа цөлмөв. Царцааны үлдээснийг дэвхрэг цөлмөв. Дэвхрэгийн үлдээснийг төөлүүр хорхой цөлмөв.

Onani mutuwo Koperani




Иоел 1:4
19 Mawu Ofanana  

Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,


Хэрэв энэ нутагт өлсгөлөн, тахал, гангийн салхи, эсвэл хөгц, царцаа, эсвэл дэвхрэг байж, тэдний дайснууд тэднийг хотуудынх нь нутагт бүслэн авч, ямар ч гай гамшиг, ямар ч өвчин зовлон нөмрөх үед,


Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед


Түүнийг айлдсанд царцаа буюу Тоо томшгүй олон залуу царцаа ирж,


Тэр бас тэдний тариаг дэвхрэгт, Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.


Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, Би маргааш чиний нутаг дэвсгэрт царцаа оруулна.


Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа та нарын бүх моддыг иднэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.


Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно”.


Нутагт дохио тэмдэг босгож, үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир.


“Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


“Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон. Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг, инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.


Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa