Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 9:11 - Ариун Библи 2004

11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.

Onani mutuwo Koperani




Илчлэл 9:11
18 Mawu Ofanana  

Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.


Сүйрэл болон Үхэл “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг.


Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.


Таны хайр энэрэл булшинд, Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?


Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу?


Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.


Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно.


Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.


Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм.


Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд


Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.


Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.


Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.


Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.


Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ.


Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав.


Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa