Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 8:3 - Ариун Библи 2004

3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 8:3
32 Mawu Ofanana  

шижир алтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно.


Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.


Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.


Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.


Тахилын ширээ нь модон бөгөөд гурван тохой өндөр, хоёр тохой урт байв. Түүний булангууд, түүний суурь ба түүний хажуу талууд ч модон ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн хэмээн өгүүлэв.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөд Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь. Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно. Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.


“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.


Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,


Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ.


Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Галыг захирах хүчтэй өөр тэнгэр элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцыг хураагаач гэж чанга дуугаар дуудан хэлэв.


Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг тахилын ширээн доор байхыг би харав.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.


Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.


Зургаа дахь тэнгэр элч бүрээгээ таттал, Бурханы өмнө байгаа тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa