Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 8:10 - Ариун Библи 2004

10 Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Гурав дахь тэнгэрэлч бүрээдэхэд бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унав.

Onani mutuwo Koperani




Илчлэл 8:10
21 Mawu Ofanana  

өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэнд, тэд түүнд туслав.


Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.


Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!


Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад “Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ. Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.


Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.


Тэр тэдэнд —Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав.


өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.


Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.


Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.


Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд, цус боллоо.


Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж,


Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа.


Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав.


Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.


Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд —Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд —Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa