Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 7:13 - Ариун Библи 2004

13 Ахлагчдын нэг нь хариулж, надад хандан —Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Ахлагчдын нэг нь надад хандан —Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 7:13
11 Mawu Ofanana  

Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Есүс сүм дотор хашхиран сургаж —Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.


Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан —Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?


Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.


хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв.


Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.


Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө —Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa