Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 6:14 - Ариун Библи 2004

14 хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 6:14
16 Mawu Ofanana  

Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ. Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.


Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.


Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь бидний Бурхан ЭЗЭН дотор билээ.


«Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.


Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.


Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.


Арал бүр зугтаж, уулс олдсонгүй.


Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.


Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa