Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 6:13 - Ариун Библи 2004

13 Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж,

Onani mutuwo Koperani




Илчлэл 6:13
15 Mawu Ofanana  

Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж, өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Газар нь гашуудан хатав. Ливан нь ичиж гандав. Шарон нь эзгүй тал мэт болов. Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.


“Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа” хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.


Тэрээр хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.


Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.


Та нарын бүх бэхлэлт бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм. Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.


Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.


Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa