Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 5:1 - Ариун Библи 2004

1 Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 5:1
16 Mawu Ofanana  

Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ.


ЭЗЭНий номноос олоод уншигтун. Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.


Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн.


Дээр өгүүлсэн өглөө ба үдшийн тухай үзэгдэл бол үнэн. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь энэ нь ирээдүй дэх олон хоногт хамаарна гэв.


Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав.


Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,


Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ.


Амьтад нь сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөхөд


Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс —Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг нь би сонсов.


Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав.


Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь —Ирэгтүн гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.


уулс ба хадан цохионуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач.


Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa