Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 4:7 - Ариун Библи 2004

7 Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь тугал адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь бух адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 4:7
20 Mawu Ofanana  

Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.


Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг. Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно.


Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.


Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв.


Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл,


Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.


Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв.


Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв.


Чи бүргэд мэт өндөрт барьж, оддын дунд үүрээ зассан ч тэндээс Би чамайг доош буулгана” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.


Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна. Арслан мэт тэр өөрийгөө өргөнө. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй гэлээ.


Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Сэнтийн өмнө болор адил шилэн тэнгис байлаа. Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ.


Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь —Ирэгтүн гэж хэлэхийг би сонслоо.


Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь —Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. —


Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд —Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa