Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 18:7 - Ариун Библи 2004

7 Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.

Onani mutuwo Koperani




Илчлэл 18:7
16 Mawu Ofanana  

Тэгэхэд хаан Хаманд —Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв.


Тэрээр зүрхэндээ “Би огт ганхахгүй. Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.


Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!


Чи үүнийг ууж хатаана. Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хадны ан цав болон өөрийн орших газрын өндөрлөгт амьдардаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ. Чи зүрхэндээ «Хэн намайг газарт буулгах вэ?» гэдэг.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг.


Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa