Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 17:1 - Ариун Библи 2004

1 Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.

Onani mutuwo Koperani




Илчлэл 17:1
20 Mawu Ofanana  

Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ.


Харин илбэчин эмийн хөвгүүд, садар самуун, янхнуудын үр сад аа, нааш ирэгтүн.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов. Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж, хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.


Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,


Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв.


Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ.


Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэр элч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв.


Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Тэр надад —“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.


Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.


Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв.


Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa