Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 15:3 - Ариун Библи 2004

3 Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.

Onani mutuwo Koperani




Илчлэл 15:3
49 Mawu Ofanana  

Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.


Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан, түүнд хандан —Яагаад та гэрчлэлийн майхны төлөө Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.


Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж, Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд, Дүрэм ба хуулийг өгсөн.


Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана. Хүмүүс ч үүний тухай дуулсан.


Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.


Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.


Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь, Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.


ЭЗЭНий үйлс агуу юм. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.


Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм. Түүний бүх тогтоолууд баттай юм.


Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.


ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана.


Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.


Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.


Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг. Та тэгш ёсыг батжуулсан. Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.


Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.


Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.


Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.


Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.


Та бидний өвөг дээдэст эртний өдрүүдээс тангарагласан үнэнийг Иаковд, хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.


Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.


Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.


Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. Сүр хүчийг бидний Бурханд өг.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.


Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.


Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ.


Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.


Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй.


Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa