Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 14:6 - Ариун Библи 2004

6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна.

Onani mutuwo Koperani




Илчлэл 14:6
30 Mawu Ofanana  

Бурхан —Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав.


Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү? Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?


Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд Таны хууль бол үнэн юм.


Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач.


Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.


Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй.


Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”.


Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.


Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.


Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан —Та нарт амар амгалан бялхах болтугай!


би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.


Есүс тэдэнд —Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.


Бурхан миний сайн мэдээг болон Есүс Христийг тунхагласнаар дамжуулан өнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг илчилж та нарыг бат бэх болгоно.


Хэрэв та нар үнэхээр итгэл дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн мэдээний найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.


Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Харин Эзэний үг мөнхөд оршино”. Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.


Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.


Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.


Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.


Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.


Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa