16 Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.
Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.
Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа.
Өөр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирж, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугаар хашхирч байна.
Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэр элч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв.
Тэнгэр элч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийн багцыг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн агуу их шахуургад хаялаа.