2 хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа.
Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон, өвдөх шаналлаасаа болж орилдог шиг ЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.
“Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.
Чи юунд чангаар хашхирна вэ? Та нарын дунд ямар ч хаан байхгүй юу, эсвэл зөвлөгч чинь устгагдсан уу? Учир нь хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчин шаналал чамайг эзэмдэв.
Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.
Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.
Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.
Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна.
Учир нь “Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун. Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир. Яагаад гэвэл ганц бие эмэгтэй нь нөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно” гэж бичигдсэн байдаг.
Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.