Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 1:16 - Ариун Библи 2004

16 Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 1:16
26 Mawu Ofanana  

Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.


Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.


“Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй, наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?” гэнэ.


Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.


Тэр Миний амыг хурц илд мэт болгон, мутрынхаа нөмөрт Намайг далдалж, шилмэл сум мэт болгон, саадаг дотроо Намайг нуусан.


Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.


Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.


Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.


авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.


Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.


Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй


Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.


Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.


Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн, долоон алтан дэнлүүний суурийн дунд алхагч Нэгэн үүнийг айлдаж байна.


Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна.


Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.


Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ.


Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй сэлэм хийж, баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав.


ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач гэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa