Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:9 - Ариун Библи 2004

9 Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:9
12 Mawu Ofanana  

Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд ундаан өргөл асгаж, идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов.


Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.


Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэж хэл.


Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.


ЭЗЭН, би Тан уруу хашхирна. Учир нь хээрийн бэлчээрүүдийг гал залгиж, тал газрын бүх модыг галын дөл шатаасан.


Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.


Онгон Израиль нь унаад, дахин босохгүй. Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa