Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:8 - Ариун Библи 2004

8 Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч, дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:8
21 Mawu Ofanana  

Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?


Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг.


Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.


Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.


Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм.


Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм.


Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.


Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.


Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.


Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.


Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa