Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 8:13 - Ариун Библи 2004

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.

Onani mutuwo Koperani




Иеремиа 8:13
25 Mawu Ofanana  

Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!


Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.


Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.


Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


«Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.


Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж, миний инжрийн модыг цуулжээ. Тэрээр модны хальсыг нь хуулж, тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.


Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.


Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч,


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Би та нарыг болон та нарын гарын бүх хөдөлмөрийг чинь халуун салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa