Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:5 - Ариун Библи 2004

5 Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл,

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:5
16 Mawu Ofanana  

Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ.


“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач. Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»


Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.


Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.


тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна.


Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн,


хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол,


Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.


Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.


Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.


Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав. —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa