Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:33 - Ариун Библи 2004

33 “Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

33 “Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:33
19 Mawu Ofanana  

Тэд хамтдаа уулын махчин шувууд, газрын араатнуудын төлөө үлдэнэ. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ.


Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу? Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу? Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж, Тэднийг залгиулуулахаар авчир!


Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно”.


«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрүүдийг тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдад хоол болгон өгнө.


Тэрээр чирэгдэн, Иерусалимын дааман хаалганаас цааш шидэгдэн илжигний оршуулгаар оршуулагдана.


Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.


Би тэдний дайснуудын гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүрүүд тэнгэрийн шувуудын болон газрын араатан амьтдын идэш болно.


Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд үхэл бидний орднуудад орж иржээ.


Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж, тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.


Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно. Чи хээр талд унах болно. Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ. Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.


Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.


Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.


Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйн төлөө та нарын өмнө ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa