Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:28 - Ариун Библи 2004

28 Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:28
21 Mawu Ofanana  

Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь үл тоодог.


ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.


Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.


Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов”.


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


“Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.


Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, эс тэгвэл Би чамаас хөндийрөн, чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна. Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг хүлээн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.


«Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa