Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:19 - Ариун Библи 2004

19 Тэд Намайг уурлуулдаг уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?”

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:19
21 Mawu Ofanana  

Бидний эцэг дээдсийн өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж буруутай байсаар, бидний гэм нүглийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзонд, мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг өгөгдсөн билээ.


Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ? Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?


Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.


Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж, хамтдаа гутамшиг болно.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?


Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Чиний бүх хоньчдыг салхи хийсгэн хамж, чиний амрагууд олзлогдоно. Тэгэхэд чи бүх хорон муугаасаа болж лавтай яа ичиж, доромжлогдоно.


Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсөддөө гай болохын тулд гарынхаа бүтээлээрээ Намайг уурлан хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.


Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Учир нь «Бид ямар их сүйрэв! Бид гутамшиг болов. Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.


Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан.


Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa