Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 6:23 - Ариун Библи 2004

23 Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

23 Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 6:23
21 Mawu Ofanana  

Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.


Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.


Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Чиний бүх амраг чамайг мартаж, тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.


Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм. Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!


Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. “Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.


Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг. Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.


Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.


“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд агуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.


Тэд нум жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.


Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!


Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.


Би чиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa