18 Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.
18 Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!
Одоо Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!
Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, алс холын эргүүдэд тунхаглан, “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан, хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.
Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. «Та нарт амар амгалан байх болно» гэж хэлсэн боловч хоолойнд илд хүрсэн байна” гэж хэлэв.
Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. “Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.
Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.
Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.
Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь. Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.