Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 6:16 - Ариун Библи 2004

16 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.

Onani mutuwo Koperani




Иеремиа 6:16
38 Mawu Ofanana  

Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.


Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.


Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.


Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.


Тэр тэдэнд хандан, “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч тэд сонсохгүй байх юм.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно.


Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.


амар амгаланд аваачна. Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно.


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд тэд хоосон бурхдад утлага уугиулж, их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.


Өсөн дэвжих үед чинь Би чамд хэлсэн боловч чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи Миний дуу хоолойг дагаагүй нь чиний залуугаас үйлдэл чинь байв.


“Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул. Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.


Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. ”Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно”.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.


“Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Харин Абрахам “Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй.


Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.


Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.


Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов.


Эртний өдрүүдийг санацгаа. Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.


Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,


Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.


хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.


Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa