Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 52:7 - Ариун Библи 2004

7 Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 52:7
17 Mawu Ofanana  

Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хот уруу буцааж авчирна. Тэд түүний эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.


Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж, бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав.


Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!


Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй.


Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв.


Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн “Хот эзлэгдэв” хэмээн өгүүлэв.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно.


Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч, нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa