Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 52:12 - Ариун Библи 2004

12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 52:12
16 Mawu Ofanana  

Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.


Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа найм дахь жилд олзлон авав.


Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ.


Гэвч бидний эцэг өвгөд тэнгэрийн Бурханы уур хилэнг өдөөсөн учир Тэр тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн ба тэр энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу хөөсөн юм.


Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ.


Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа —


Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.


Ингээд харуулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав.


Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,


Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гурав дахь жилд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.


Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa