Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:56 - Ариун Библи 2004

56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:56
32 Mawu Ofanana  

Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.


Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!


Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно.


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.


Тэнд Тэрээр галтай сумнууд, Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан. Села


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Хулчгар зүрхтнүүдэд “Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


“Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.


Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно! Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.


Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч, тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч, Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.


ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.


Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна.


Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.


Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй, хөл нь хурдан хүн ч зугтахгүй. Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйлс өөрийн чинь толгой дээр буцан ирэх болно.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.


Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Хүчтэний нум хугарч, харин дорой нь хүчийг агсана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa