Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:48 - Ариун Библи 2004

48 Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

48 Тэгэхэд тэнгэр, газар болон Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр Баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:48
15 Mawu Ofanana  

Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.


ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! “ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд агуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.


Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa