40 “Би тэднийг хурганууд мэт, хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.
40 “Би тэднийг хурга мэт, Хуц ухна мэт нядалгаанд авчирна.
Харин хорон муу хүн мөхнө. ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж, Утаа мэт замхардаг.
Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг. Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.
Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ. Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.
Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.