38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.
38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, Арслангийн гүег мэт хүрхэрнэ.
Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.
Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач. ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.
Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.
Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ. Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ. Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.
Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.
Өнөөх эмэгтэй —Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж, —Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.