Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:36 - Ариун Библи 2004

36 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна. Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

36 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж, Чиний төлөө бүрэн өшөө авна. Би тэнгисийг нь хатааж, Оргилох ундаргыг нь хуурай болгоно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:36
24 Mawu Ofanana  

Тэр гол мөрнүүдийг цөл болгон, Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.


ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.


Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөд Тэднийг дээрэмдэгчдийн амийг авна.


Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй. Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.


Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.


Израилийн ариун Нэгэн, та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн, тэднийг бүгдийг нь төдийгүй, усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.


Би тэнгисийн усанд хандан «Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан.


Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно! Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.


Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.


Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорнын салхи салхилж, ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна. Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно. Түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.


Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa