Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:19 - Ариун Библи 2004

19 Иаковын хувь нь эдгээртэй адил биш. Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм. Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:19
19 Mawu Ofanana  

Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.


Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг, Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.


ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг.


Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!


Махан бие ба зүрх минь үгүй болж болно, Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.


Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач. Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.


Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн.


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?


Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ. Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.


“Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,


Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.


“ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”.


ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa