Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:16 - Ариун Библи 2004

16 Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:16
24 Mawu Ofanana  

Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.


Чи цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?


Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?


Таны зэмлэлээс тэд зугтаж, Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.


Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.


ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав.


Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун. Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.


Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.


Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд, ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорны салхи царцаануудыг авчирсан байв.


ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.


“Израилийн хөвгүүд ээ, та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, филистчүүдийг Кафтораас, арамейчуудыг Кирээс авчраагүй юу?


ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.


Нар мандахад Бурхан дорнын халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн —Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa