Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:12 - Ариун Библи 2004

12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, Хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:12
18 Mawu Ofanana  

ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!


Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.


Үүний төлөө газар дэлхий гашуудаж, дээр буй тэнгэр харанхуй болно. Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй”.


“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож, Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа. Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.


Нутагт дохио тэмдэг босгож, үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.


Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.


Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ. Цайзаа хамгаал, замыг ажигла. Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.


Аин хаан үүнийг хармагц хотын эрчүүд яаран, эрт босож, Израилийг угтан дайтахаар цөл талын урд байх өмнө нь товлосон газар уруу хөдлөв. Гэвч хотын ар талд өөрийг нь отож байгаа хүмүүс буйг тэр мэдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa