Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:9 - Ариун Библи 2004

9 Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:9
20 Mawu Ofanana  

Амь үрэгдэгсдийн цус, хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй, Саулын илд ч хоосон буцаагүй.


Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ. Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.


Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна. Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно” гэв.


(Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.


өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа. Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.


Мератаимын нутгийн эсрэг, түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв. Тэднийг алж, бүр мөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.


Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa