8 Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.
8 Тэд бордсон азарга шиг бүдүүрч Бүгд л хөршийнхөө эхнэрийн хойноос үүрсэв.
энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.
Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж, эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,
Чи бүү завхайр.
Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.
Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.
Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний биеэ үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ. Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?”.
Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг. Цөлийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.
Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
“Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,
Би өөрийн ард түмнийг орхиж, тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.
Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв.
Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.