Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 5:5 - Ариун Библи 2004

5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.

Onani mutuwo Koperani




Иеремиа 5:5
25 Mawu Ofanana  

Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ.


Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ.


Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Чиний бүх амраг чамайг мартаж, тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.


“Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг. Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.


“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр надад —Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөө өгч,


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Сионд тайван байгчид, Самарийн ууланд аюулгүй гэж үздэг хүмүүс болон Израилийн гэрт хүрч очих үндэстнүүдийн чухал онцгой хүмүүс ээ, та нар гаслантай яа.


Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.


Есүс түүнийг хараад, —Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.


Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa