Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 5:28 - Ариун Библи 2004

28 Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас хорон муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд Өнчний хэргийг өмгөөлдөггүй, Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 5:28
24 Mawu Ofanana  

Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.


Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.


Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн, Гачигдагсдын хүүхдүүдийг аварч Дарлагчийг сөнөөх болтугай.


Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм. Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.


Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөд Тэдний бие нь тарган юм.


ЭЗЭН бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.


Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.


Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ? Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.


та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө”.


Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.


Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa