Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:37 - Ариун Библи 2004

37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө, Амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:37
19 Mawu Ofanana  

Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.


“Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.


Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.


Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж, тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан, оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.


“Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно! Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.


Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.


Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна”.


Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно.


Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.


Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.


Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно.


Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa