Иеремиа 49:33 - Ариун Библи 200433 “Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв. Onani mutuwoАриун Библи 201333 “Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв. Onani mutuwo |
Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.