Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:24 - Ариун Библи 2004

24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:24
13 Mawu Ofanana  

бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.


Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.


Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.


Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.


Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ. Тэрээр ухаантай хүү биш юм. Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.


Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.


Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa