Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:16 - Ариун Библи 2004

16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг, толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:16
21 Mawu Ofanana  

Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв.


Бүргэд өндөрт халин нисэж, үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?


Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.


Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.


Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.


Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.


Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч, харгислагчдаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж, хөвгүүдийг чинь аврах болно.


Та нар «Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж яаж хэлж чадна вэ?


“Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг, хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.


“Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч, тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч, Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.


Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!


харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa