Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:7 - Ариун Библи 2004

7 Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:7
22 Mawu Ofanana  

Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.


Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.


Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.


ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!


“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.


Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.


Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэрээр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөрийгөө хувцсаараа ороохтой адил тэрээр өөрийгөө Египетийн нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.


Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс устав. Учир нь чиний хөвгүүд олзлогдож, чиний охид цөлөгдөн явсан.


“Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.


Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул


Моаб аа, чамд гай ирэг! Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч, өөрийн охидыг олзлуулав.


Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.


Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.


Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa