Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:45 - Ариун Библи 2004

45 “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

45 “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:45
12 Mawu Ofanana  

Аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлалууд болой.


Түүний залуусыг гал залгиж, Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.


Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.


Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.


Тэднээс булангийн чулуу, тэднээс майхны гадас, тэднээс тулааны нум, тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.


Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн, —


Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ.


Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос дөл гарчээ. Тэр нь Моабын Арыг, Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.


Моаб аа, чамд гай ирэг! Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч, өөрийн охидыг олзлуулав.


Би түүнийг хардаг, харин одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр биш. Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана.


Есүс тэдэнд —“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Судраас огт уншаагүй юу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa